Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2020 оны 02 дугаар сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 03-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -8.9 ... -21.5 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар ОЖД-аас 1.2 ,,, 7.6 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө 3 градус дулаанаас 9 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -21 ... -39 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул -39, Тосонцэнгэл -38, Их-Уул -37, Баянтэс -36 градус хүрч хүйтэрсэн бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-6 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -8 ... -22 градус, хамгийн их температур өдөртөө 12 градусын дулаанаас 6 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -22 ... -43 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул -43, Тосонцэнгэл -41, Их-уул -45, Отгон -40 байсан бөгөөд 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-2 удаа байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-4 удаагийн оролтоор 0.5-8.9 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Цагаанхайрхан 9.0 мм, Алдархаан 8.9 мм, Улиастай 8.2 мм, Яруу 8.0, Их-Уул 7.9 мм, Идэр 7.4 мм, Баянтэс 7.1 мм, хамгийн бага нь Отгон, Шилүүстэй, Эрдэнэхайрхан 0.5 мм, Завханмандал 0.8 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Отгон, Шилүүстэй ОЖД-аас бага, Завханмандал ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-12 м/с байсан бөгөөд түр зуур 14 м/с хүрсэн бөгөөд хамгийн их нь Дөрвөлжин, Баянхайрхан, Тэлмэн сумдад 14 м/с хүрч салхилсан бөгөөд 10 м/с-ээс их салхитай өдөр 1-4 удаа байлаа.
Цасан бүрхүүлийн байдал : Дөрвөлжин сумдын нутгаар цасгүй бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 4-38 см, цасны дундаж нягт 0.12-0.25 гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумын зүүн, хойд хэсгээр, Цагаанхайрхан сумын баруун, хойд, зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 32-54 см, хунгарласан газраа 60-110 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна. Ихэнх нутгаар дулаан байсан тул цасны өндөр зарим нутгаар буурсан байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үнэлэхэд Цагаанаар зудтай Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын ихэнх нутаг, Баянхайрхан сумын хойд болон зүүн хэсэг, Нөмрөгийн хойд, Тэлмэн сумын хойд болон зүүн, өмнөд хэсэг, Түдэвтэйн хойд болон баруун хэсэг, Тэсийн зүүн өмнөд хэсэг, Цагаанхайрхан, Яруу Цагаанаар зудархуу Сонгино сумын хойд болон зүүн хэсэг, Отгон сумын Буянт баг, Завханмандал сумын Олон түрүү, Олон булаг баг, Цагаанчулуут, Улиастай, Алдархаан, Идэр Эрдэнэхайрханы ихэнх нутгийг хамруулан үнэлж байна.
МАА-н үйлдвэрлэлд: Малчид малдаа нэмэгдэл тэжээл өгч байгаа. Малын хорогдол Нөмрөг 66, Баянтэс 1778, Түдэвтэй 749, Тэлмэн 644, Тэс 180 тооны мал хорогдсон байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр